• Ногоон газар

    Монголдоо анхдагч полистрол бетон хавтангын үйлдвэр

    Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч.

  • Ногоон газар проперти

    ШИНЭ ТЕХНОЛОГИ

    ШИНЭ БАЙШИН ТАНД…

Полистрол бетон хавтан

 

Полистрол бетон хавтан нь дэлхийн стандартын ISO9001, ISO14001 чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд харшлах хор нөлөөгүй гэж тодорхойлогддог учир дэлхийн 30 гаруй оронд өргөнөөр хэрэглэж байна.

 

 

 

 

 

ПОЛИСТРОЛ БЕТОН ХАВТАНГ БАРИЛГАД АШИГЛАХАД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

ХАРЬЦАНГУЙ ХӨНГӨН

Тоосго, бетоноос мэдээж хамаагүй хөнгөн байдаг ба уг хавтангаар хийгдсэн хана нь ижил зузаантай тоосгон хананаас 5 дахин хөнгөн болдог бөгөөд нэ нь барилгын нийт жинг бууруулдаг. Барилгын нийт жин буурах нь өртөг зардлыг хэмнэхээс гадна барилгыг газар хөдлөлийн үед илүү тэсвэртэй, газар хөдлөлөөс үүсэх гамшгийн эрсдлийн хэмжээг бууруулахад чиглэсэн чухал шийдэл болдог. Тухайн барилгын нийт жин буурснаар барилгын хэсгийн инженерийн шийдлийг хөнгөвчилж улмаар үндсэн даацын багана, дам нуруу болон хучилтын хэсэгт ачааллыг бууруулж материалын зардлыг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл барилгын тусгаарлах хана тоосгон өрөгтэй буюу ширхэгийн бүтэцтэй барилгын хувьд газар хөдлөлийн үед уг ширхэгийн бүтэц нь чичирхийллийн хүчийг улам нэмэгдүүлдэг төдийгүй нуранги үүсэх эрсдлийг дагуулдаг. Тиймдээ ч дэлхийн улс орнуудад өндөр барилгын тусгаарлах хананд ширхэгийн бүтэц ашиглахыг хориглодог бөгөөд манай улсын хувьд 6 ба түүнээс дээш давхарын барилга байгууламжинд энэ хоригийг дагаж мөрддөг.

ГАЛД ТЭСВЭРТЭЙ БАЙДАЛ

Түүхий эдийн шинж чанараас хамаарч галд өндөр тэсвэртэй буюу гал барилгад хурдан тархахаас сэргийлж чаддаг. Үүнийг хавтангийн химийн бүтэц / CaSO4, 2H2O/-той холбон ойлгож болох юм. Энэ нь галын үед 1200С хүртэл халуунд кристалл ус гипсээс ууршиж алга болох хүртэл буюу 4 цаг галыг барилгын бусад хэсэгт тархахаас сэргийлж чаддаг.

НАР САЛХИ, ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ

Барилгын дулааны зардлыг бууруулахын тулд дулаан алдагдлыг хамгийн бага хэмжээнд байлгах, маш сайн дулаан тусгаарлах материал ашиглах нь чухал. Полистролон бетон хавтан нь дундаа хөөсөнцөр болон хөөсрүүлсэн цементэн бүтэцтэй тул бичил нүхжилт үүсгэсэн байдаг нь дулаан хадгалалтыг нэмэгдүүлж маш сайн дулаан тусгаарлагч болж чаддаг.

ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫГ ЯАЖ ХЭМНЭХ ВЭ?

Полистролон бетон хавтан нь тоосгоноос даруй 9-10 дахин хөнгөн байдаг тул хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал, шууд угсрахад бэлэн байдаг тул хөдөлмөр хөнгөвчилж улмаар ханыг тоосгоор өрөхөөс 3-4 дахин бага хугацаа шаарддаг ба энэ нь цаашлаад барилга угсралтын ажлын явцад ажиллах хүчний болон өргөх механизмын зардлыг бууруулдаг.

ПОЛИСТРОЛ БЕТОН ХАВТАН УГСРАЛТЫН ЗААВАРЧИЛГАА